Description

Шинэ жилээр юу өмсөх вэ?

Шинэ жилийн үдэшлэг, арга хэмжээ хэрхэн болдог, бас хэр их ач холбогдолтой байдаг тухайд энэ удаад алгасаад, гол сэдэвтээ шууд оръё. Юу, юунаас илүү энэ баярт, торуулбар ердөө ганцхан оройн төлөө гаарсан их худалдан авалт, яарсан их хоолны дэглэм болдог.

Гэвч тэр оройд зориулсан бүхэн тэр жилдээ үргэлжилдэг бол сайхан…

Мэдээж ихэнхи тохиолдолд дээрх хүч хөдөлмөр, тэвчээр, бас худалдан авалт бүхэн ганцхан орой хэрэглэгддэг нь нь үнэн байдаг нь бидний энэхүү нийтлэлээр уулзах гол шалтгаан болсон билээ.

Тиймээс Oyurie нь ядаж хувцас сонголтын тал дээр нь дахин ашиглагдах, эсэхүл зардал багатай шийдэх тухайд зарим санааг хуваалцахаар шийдлээ.

  1. Хамгийн эхний зүйл бол Трендээс хол байх.

Зөвхөн шинэ жилийн хувцаслалтын тухайд ч бус, өдөр тутмын энгийн хувцаслалтанд яг одоо хүчтэй тренд болж буй зүйлсийг худалдан авахаас зайлсхийх нь ирээдүйд таны шүүгээнд өмсөгдөхгүй хувцас цугларахаас сэргийлэх болно. Өмнөх жилүүдийг бодвол дэлхий нийтээрээ тренд эргэлтийн хурд асар хурдан болсон төдийгүй энэ талаарх мэдээ мэдээллийг тэр дор нь авдаг байх нөхцөл бололцоог интернет, тэр дундаа сошиал платформууд бидэнд өгч байгаа нь нэг талаас сайн хэрэг боловч нөгөө талдаа маш богино наслалттай хувцаслалтын тоог нэмж байна.

Additional information
Size

S, M, L, XL

Color

Black, Beige

Material

Gabardine

Privacy Preference Center